Йеллоустоны аварга галт уул оргилбол ертөнцийн төгсгөл болж мэднэ
Америкийн баруун нутгийн аварга галт уул идэвхжиж байгаа нь эрдэмтдийн сэтгэлийг түгшээж байна. Манай гариг дээрх идэвхтэй хамгийн том энэ галт уулын том тогоонуудад температур 20 градус хүрээд байгаагийн зэрэгцээ энэ оны эхээр 60 гаруй удаа газар доорхи түлхэлт мэдрэгдээд байгаа юм. Хамгийн сүүд гуравдугаар сарын 30-нд болсон түлхэлт нь 4,8 балл хүчтэй байсан юм.

Одоо Йеллоустоны дархан цаазат газрын зэрлэг үхрүүд бөөн бөөнөөрөө нүүдэллэн эндээс зугтааж байгаа нь ч бас л нэг дохио болж байна.
Америкийн Вайоминг мужид оршдог энэ аварга галт уулын тогоо нь л гэхэд 4000 хавтгай дөрвөлжин км буюу ...















