Хүүгийнхээ алхах мөрөөдлийг биелүүлсэн эхийн сэтгэл
Бидний нэрлэдгээр "хөгжлийн бэрхшээлтэй" хүмүүсийн хувьд бусадтай адил эгэл жирийн байх юмсан гэсэн хүсэл сэтгэлд нь нууцхан оршиж байдаг. Гэхдээ тэд үнэхээр бахархмаар, хувь тавилантайгаа эвлэрээд аливаа зүйлийн ард хоцролгүй өөрийн чадал хэрээрээ хөдөлмөрлөөд амьдралаа босгоод явж байна.
Тэргэнцэр дээр "амьдардаг" хүмүүсийн ганц хүсэл нь хэсэг зуур ч болов хөлөө мэдрээд газар дээр алхаж, гүйж үзэх байдаг байх. Ялангуяа хүүхдүүдийн хувьд энэ бүхэн илүү хүндээр тусдаг. Үеийнх нь хүүхдүүд хөөрөлдөн баясч, гүйж харайж тоглож явахыг харахад суумгай балчир үрс маань юуг боддог бол д...

